Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 9125 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,526 болсноос дотоодын халдварын тоо 1025 боллоо. Үүнээс 967 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 548 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 10 , хүндэвтэр 37, хөнгөн 499 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 20 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.
Л.Баяр