2021-01-18 11:511min00

“Монос” эмийн сангаар үйлчлүүлсэн, БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтнууд, батлагдсан тохиолдлын хавьтал нийт 9 хүнээс халдвар илэрчээ

465ae1b98241d44409e9ca9d100c6bf2_x3

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 9125 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Тодруулбал:

–Улаанбаатар 9 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:

-Монос эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал нийт 4 хүн байна.

-БЗД-ийн Тохижилт үйлчилгээний хоёр ажилтан

-Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал хоёр хүн байна. Эдгээр хүн бүгд тусгаарлалтад байсан.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,526 болсноос дотоодын халдварын тоо 1025 боллоо.

 

Л.Баяр