Улаанбаатар хот руу 29 ширхэг тарваганы тулам оруулахыг завджээ

2021-01-18 11:221min
lorh4r_138351997_251247066436474_8832454212318631389_n_x974

Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарваганы тулам нууцаар оруулахыг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хот руу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна.

Хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа аж.

Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд, Монгол улсын “Зөрчлийн тухай хууль”-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300,000, аж, ахуй нэгжийг 3,000,000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200,000, эрийг 170,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулдаг.

Экологийн цагдаагийн алба