Оксфордын их сургуулийн хэвлэлийн газар хүүхдүүдийн дунд санал асуулга явуулж, оны шилдэг үгээр “Трамп” гэдэг үгийг шалгаруулжээ. Энэхүү шийдвэрийг ВВС теле радио корпорацийн уралдаанд зориулан хүүхдүүдийн бичсэн 130 мянга гаруй богино өгүүллэгт дүн шинжилгээ хийсний дүнг гаргасан байна.
Хүүхдүүдийн олонх нь “Трамп” хэмээх үгийг Боггл Трамп, Снүззл Трамп, Трамп диддлидампер зэрэг дүрээр ашигласан байна. Дашрамд дурдахад 2016 онд хүүхдүүдийн дунд “дүрвэгч” гэдэг үг алдаршиж байсан юм байна.
Э.ЗАЯА