Цахилгаан станц орчимд агаар маш их бохирдолтой байна

2021-01-12 11:021min0
aed820c4c52a01ca72780fab8d6563af

Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтээр өглөөний 08:00 цагийн байдлаар Монгол газар буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, цахилгаан станц орчимд “Маш их бохирдолтой” буюу 433 хэмээх үзүүлэлт зааж байна.

Агаарын чанарын индекс 401-500 байх үед “Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, àрхаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай” хэмээн зөвлөдөг. Мөн Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 273 буюу “Бохирдолтой” гэх утгыг зааж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж 13-15 градус хүйтэн байна.

Agaar.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй