Монгол Улсын хэмжээнд 2020 оны 11-р сарын 13-ны өдрөөс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож, өнөөдрийн хүртэл үргэлжилж байна.
Хөл хориотой холбоотой өдөр тутмын хэрэгцээгээ хангах боломжгүй болсон тодорой бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага хурдацтай нэмэгдэж байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр, ХөдөлмөрНийгмийн Хамгааллын Яам болон Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ нь 1550 иргэдэд буюу нэн ялангуяа хүнд нөхцөл байдалд орсон дотуур байранд амьдарч байгаа оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад хүмүүст тусламж үзүүлж байна. Тусламжид хамрагдаж буй 1550 иргэдийн 105 нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдарч байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг “Хэдхэн хоногийн өмнөбид Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна. Хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, аюулгүй орчинд амьдрах нь хүн төрөлхтний заяагдмал эрх бөгөөд тус эрхээ хамгаалахын тулд бид бүхэн хамтран ажиллах ёстой билээ.
Энэ хүнд хэцүү цаг үед Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болонзорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна. Хамтын ажиллагааны арга замаар л бид энэ цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулж чадна” гэж хэллээ.
Энэхүү дэмжлэг нь Ковид-19 цар тахлын сөрөг үр дагавартхүндээр өртөж буй иргэдэд хүрч ажиллахыг зорьж байгаа ба нийт 100,000 төгрөгийн үнийн дүн бүхий и-ваучер олгож байна. Иргэд хүнс болон ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө сонгож, сонгогдсон супермаркетаар үйлчлүүлж худалдан авалт хийх юм. Эрүүл мэндийн тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээнд нь үндэслэн сонгогдсон эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан хүргэж байна.
Хэрэгцээнд суурилсан, иргэд өөрсдөө сонголтоо хийх боломжтой, хамгийн ойрхон супермаркетаар үйлчлүүлэх боломж олгож байгаа нь хялбар шийдэл болж байна гэж эхний худалдан авалтаа хийсэн иргэд баяртайгаар сэтгэгдэлээ хуваалцаж байна.
Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Дотуур байрны оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад эмзэг бүлгүүдэд хүнс болон үндсэн хэрэгцээ хангах худалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд, Германы ард түмэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ цаг мөчид өгөөмөр дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэж дурдсан байна.
Пипл Ин Нийд нь тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тухай: ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнь зорилтот бүлгийн иргэдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулахаар зорилгоор жил бүр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран дэмжиж ажилладаг .
Пипл Ин Нийд ОУТББ-ын тухай: 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхижуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам