Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 11-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 50,132,755.37 төгрөгийн үнийн дүнтэй 258,799 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсч, мөн 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр “Монгол алт” (ERS+14.46%) болон “Багануур” ХК (BAN+3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нэхээсгүй эдлэл” (NXE-5.71%) болон “УБ-БҮК” ХК (BUK-4.15%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 132.942 нэгж эрхийг нийт 14,406,481 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 11.5 сач үнэт цаасыг 1.4 тэрбум төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.1 хувиар өсөж, 19117.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,024,769,036,503.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Монголын Хөрөнгийн бирж

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн