Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.01.11-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1884 дуудлага ирснээс 783 нь яаралтай тусламж, 1011 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1082 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2118 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 25 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 192 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!