Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.01.10/
Өнгөрсөн 24 цагт нийт 22993 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн “Ачтан” эмнэлгийн нэг ажилтан гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Энэ хүн “Сонгдо” эмнэлгийн лабораторийн ажилтан байна. Тиймээс “Сонгдо” эмнэлэгээс 160 хүнээс шинжилгээ авсан. Тандалт, шинжилгээний ажил үргэлжилж байна.
Улмаар нийтдээ 1094 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж хоёрдогч хавьтал 2050 хүн ажиглалт хянлатад байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 929 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Улаанбаатарт 603, Сэлэнгэ аймагт 217, Орхон аймагт 25, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 32, Говьсүмбэр аймагт 4, Архангай аймагт 3 байна. Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1429, эдгэрсэн 896 хүн бөгөөд энэ нь 64.2 хувь нь юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ онош нь батлагдсан 522 хүн эмчлүүлж байна.
Б.Эрдэнэ