Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.01.10/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагт нийт 22993 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тэдний нэг нь тусгай үүргийн онгоцоор ирсэн энхийг сахиулагч байна. Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрлээ. Үлдсэн 19 тохиолдол нь голомтуудын хавьтал байна.

Түүнчлэн Мөнххада ХК-ийн нэг ажилтан, гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрлээ. “Ачтан” эмнэлгийн гэр бүлийн хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Энэ хүн нь “Сонгдо” эмнэлгийн лабораторийн ажилтан байна. Улмаар “Сонгдо” эмнэлгийг тусгаарлаж, 160 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн