Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.01.09/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Энэ сарын 07-нд нийт 13773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Дээрх тохиолдлууд дунд Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Баянзүрх дэх салбарын нэг хүнээс халдвар илэрсэн учраас 10 хүнийг тусгаарлан 54 хүнээс шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан.
Нийтдээ 1260 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2252 хүн ажиглалт хянлатад байна.
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийг дунд илрүүлэг шинжилгээ хийж байна. НЭМГ-аас баг ажиллаж 46 баг ажиллаж 8539 хүний шинжилгээг авахад 579 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр маргааш эл үйл ажиллагаа үргэлжилнэ. Өргөн хүрээтэй голомтын илрүүлэг, голомтыг хязгаарлахын тулд хийж байгаа учраас нийслэлд ажиллаж байгаа шинжилгээний 30 цэг ажиллахгүй. Даваа гаригаас хэвийн ажиллана
Б.Эрдэнэ