Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.01.09/
Баянзүрхийн голомт хяналтад орж байна. Одоогоор Мөнххада компаниас улбаатай гэр бүлийн гинжин хэлхээ үргэлжилж байна. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 910 тохиолдол бүртгэгдсэн.
Энэ нь Улаанбаатарт 571, Сэлэнгэ аймагт 217, Орхон аймагт 25, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 32, Говьсүмбэр аймагт 4, Архангай аймагт 3. Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1395, эдгэрсэн 896 байна. 64.2 хувь нь эдгэрсэн.
Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 501 иргэн эмчлүүлж байна.
Б.Эрдэнэ