Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.01.09/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Энэ сарын 07-нд нийт 13773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Дээрх тохиолдлууд Улаанбаатарт хотодоос илэрсэн бөгөөд өмнөх халдварын голомтын тусгаарласан тохиолдлоос илэрсэн юм. Улмаар Ачтан эмнэлэгийн голомтоос шинээр 6 тохиолдол бүртгэгдлээ. 21 эмч ажилчид, тэдний гэр бүлээс улбаатай 24 хүн халдварт өртөөд байна. Ингээд Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 45 боллоо.
Б.Эрдэнэ