Сүүлийн 24 цагт нийт 14225 шинжилгээ хийснээс Улаанбаатарт 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,395 болсноос дотоодын халдварын тоо 897 боллоо. Үүнээс 895 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 488 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 12 , хүндэвтэр 150, хөнгөн 323 хүн байна. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Үүнээс Сэлэнгэ аймгийн эмнэлгээс 6 хүн гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 893 боллоо.
Өчигдөр гарсан голомтуудтай холбоотойгоор 108 ойрын хавьтлыг илрүүлж, тусгаарласан байна. Нийтдээ 1190 хүний ойрын хавьтлаар тусгаарлаж, тандалт судалгааг хийж байна. Хоёрдогч хавьтал 2182 болж, гэрийн ажиглалтад байна.
Ачтан эмнэлгийн эмч ажилчдаас 21 хүн халдвараар өвчилж, тэдгээрийн гэр бүл хавьтлаас 18 хүн коронавирусийн халдвар авсан байна. Энэ голомтын батлагдсан тохиолдол 39 болсон байна.
Л.Баяр