КОВИД19 цар тахлын эсрэг эхний шатны вакцинжуулалт энэ жилийн турш өргөн хүрээнд хийгдсэн нөхцөлд дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар тэлэх боломжтой. Гэвч эдийн засгийн сэргэлт цар тахлыг хумих, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх дорвитой реформуудаас ихээхэн хамаарна хэмээн шинээр гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв тайландаа Дэлхийн Банк онцоллоо.
Хөгжингүй орнуудын хувьд эдийн засаг нь алгуур сэргэж байсан ч шинээр халдвар авагсдын тоо өссөнтэй холбоотойгоор 2020 оны 3-р улиралд сэргэлт үндсэндээ зогссон. Энэ нь нэг талаас эдийн засгийн сэргэлт удаан бөгөөд амаргүй байхыг илтгэж байна.
АНУ-ын ДНБ 2020 онд 3.6 хувиар агшаад байсан бол 2021 онд 3.5 хувиар өсөх, еврогийн бүсийн үйлдвэрлэл 2020 онд 7.4 хувиар буураад байсан бол энэ онд 3.6 хувиар өснө хэмээн үзжээ.
2020 онд 5.3 хувиар агшаад байсан Япон улсын эдийн засаг ч мөн 2021 онд 2.5 хувиар тэлэх төсөөлтэй байна.
Хөгжиж буй орнуудын (БНХАУ-ыг оруулснаар) эдийн засаг 2020 онд 2.6 хувиар агшсан бол 2021 онд 5 хувиар өснө хэмээн үзжээ. Өнгөрөгч онд 2 хувийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 7.9 хувийн өсөлттэй байх төсөөллийг боловсруулсан байна.
Харин БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь 2020 онд 5%-р агшсан бол 2021 онд 3.4%-р өсөх төсөөлөлтэй байна.
Тайланг татах: http://wrld.bg/E2jt50D1cKI
Хэвлэлийн мэдээ: http://wrld.bg/Amja50D1cIb