2021-01-08 11:251min00

БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүнээс халдвар илэрлээ

covid19

Сүүлийн 24 цагт нийт 14225 шинжилгээ хийжээ. Ингээд 33 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдлээ.

Үүнийг задалбал:
• Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд
• Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг
• ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас
• “Ачтан” эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ
• БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн байна.

Мөн БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй