Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 7-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 14225 шинжилгээ хийлээ. Ингээд 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,395 болсноос дотоодын халдварын тоо 897 боллоо. Үүнээс 895 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 488 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 12 , хүндэвтэр 150, хөнгөн 323 хүн байна. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Үүнээс сэлэнгэ аймгийн эмнэлгээс 6 хүн гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 893 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 33 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
- Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд
- Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг
- ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас
- “Ачтан” эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ
- БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 571 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 11
- БЗД-ийн голомт –260
- Мөнххада голомтод –17
- ХСҮТ-тэй холбоотой -16
- Ачтан эмнэлэг –39
- Мөнгөнгүүр эмнэлэг 1 тохиолдол боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр