Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ

2021-01-07 17:101min0
мөнхтүшиг

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна.

БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр ирж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй