ОХУ-д Монголын анхны мөнгөн тэмдэгтийн талаар ном хэвлэгджээ

2017-06-18 14:361min0
imgp1260

ОХУ-ын «Гознак» хувьцаат компанийн хэвлэлийн албаны ерөнхий захирлын туслах Н.М.Никифорова манай улсын үнэт цаасны талаар анхны түүхэн баримт бүхий номоо өнгөрсөн онд хэвлүүлжээ.

“Русские, Монгольские банкноты и облигации 1916-1983 гг.»  нэртэй энэ номонд манай улс 1916-1983 онд хойд хөршид  хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгтийн тухай сонирхолтой баримт, мэдээллийг багтаасан нь бүрэн хэмжээний судалгааны ажил болж байгаагаараа онцлог юм байна.

Н.М.Никифорова Монголбанкны урилгаар манай улсад өнгөрсөн баасан гаригт (2017.06.16) хүрэлцэн ирж банкны ажилчдад өөрийн номоо танилцуулан, санал бодлоо солилцжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй