ЮНЕСКО-ийн 2020-2021 оны Оролцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Монгол улс 7 төсөл илгээснээс нийтдээ 60,000 ам.долларын санхүүжилт бүхий дараах гурван төсөл 2021 онд хэрэгжихээр шалгарсан байна.
Үүнд:
• 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Олон улсын залуучуудын ногоон наадмын Гүйцэтгэх хорооны “Залуус эх дэлхийнхээ төлөө” төсөл,
• Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-ын “Жендэрийн талаарх ойлголтыг театраар дамжуулан техник, мэргэжлийн сургуулиудад олгох нь” төсөл,
• ШУА-ны Археологийн хүрээлэнгийн “Хүннүгийн эзэнт гүрний археологийн дурсгалууд: судалгаа, хадгалалт хамгаалалт, сурталчилгаа” төсөл зэрэг болно.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос төсөл нь шалгарсан гурван байгууллагад баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад төслөө ирүүлсэн нийт байгууллагуудад талархлаа илэрхийлье.