ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэр хаана ч халдвар гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг ард иргэд сайтар ойлгож, онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг онцлон хэллээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод шалтгаан, эх үүсвэр тодорхойгүй халдвар гарна. Том, том голомтууд гарч, олон хавьтал хүн амын дунд явж байгаа учраас нийтийн дундаас халдвар гарах нь тодорхой. Тиймээс ард иргэд өгсөн зөвлөмжийг ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвлөмжийг үл хайхарч, 2-3-уулаа нийлж баяр тэмдэглэх, нэг нэгнийдээ цугларах, бөөгнөрч байгаагаас эх уурхай нь тодорхойгүй халдвар гарч байна. Бид аль болох эх уурхайг нь тогтоохын төлөө ажиллаж байна, тогтоох ч болно. Халдвар авсан хүнээс халдвар дамжиж байгаа шүү дээ. Гэхдээ хаана ч халдвар гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг ард иргэд сайтар ойлгож, онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр