Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 5-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16377 шинжилгээ хийлээ. Ингээд 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,349 болсноос дотоодын халдварын тоо 853 боллоо. Үүнээс 887 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 451 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 13 , хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн байна. Сүүлийн 24 цагт 3 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт эдгэрсэн хүний тоо 885 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 41 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
-Ачтан эмнэлгийн батлагдсан 9 хүнийн ойрын хавьтал болох гэр бүл, ажлын газрын хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд гэр бүлийн 7 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ голомтын нийт батлагдсан тохиолдол 16 болсон байна. Батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон ажлын газрын 88 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж, эхний шинжилгээг аваад байна. Мөн тус эмнэлгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн.
-“Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолооч халдвар авсан. Мөн тус тохиолдлуудтай хавьтал болж, тусгаарлалтад байсан гурван жолоочоос халдвар илэрч, нийтдээ 5 жолооч өвдсөн байна. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учраас тус хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнээс коронавирус илрээд байна.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үүссэн голомттой холбоотойгоор гэр бүлийн болон дам хавьтлуудын тусгаарласан хүмүүсээс бусад тохиолдлууд илэрсэн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 527 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 11
- БЗД-ийн голомт –260
- Мөнххада голомтод –17
- ХСҮТ-тэй холбоотой -16боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр