Хангамж дундын баазад 1364 тонн сайжруулсан шахмал түлшний дүүргэлт хийсэн байна

2021-01-05 08:38
133113638_389902882311962_4550319637817452636_n_20210103011021

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 338 цэгт 3081 тонн сайжруулсан түлш тээвэрлэж, хангамж дундын бааз 1364 тонн түлш дүүргэлт хийгдсэн байна. Нийт 22 тээврийн компани 495 удаагийн рейсээр 247 машин тээвэрлэлтэд гарчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС