Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 11152 шинжилгээ хийлээ. Ингээд 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс дөрөв нь Мөнххада компанид үүсээд байгаа голомтын хавьтлын дөрвөн хүн байна. Энэ голомтод нийт зургаан хүнээс коронавирус илэрлээ. Халдварын эх уурхайг судалж байна. Өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байх эрсдэл байгаа. Гүнзгийрүүлэн судалж байна. Мөнх хадаан компанийн 35 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гадуур гэрийн хяналтад авч, шинжилгээ хийгээд байна. Дөрвөн хүнээс бусад хүний анхны шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн хүний гаалийн хэсэг дээр ажилладаг хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүл өвчилсөн байсан учраас эх уурхай нь тэндээс байсан. Тиймээс тухайн компанийн 70 ажилтныг тусгаарласан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Л.Баяр