УИХ-ын чуулганаар Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Энэ хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдад хандлагын 10 хувийн урамшуулал олгодог болсон.

Тодруулбал, иргэд, олон нийтэд үйлчлэхдээ хандлагын тал дээр дутагдал зөрчил гаргаагүй эмнэлгийн ажилтан сар бүр цалин дээрээ 10 хувийн нэмэгдлийг авах боломжтой юм. Харин эмнэлгийн ажилчид аливаа нэгэн хандлагын зөрчил, алдаа дутагдал гаргавал сар болгоны 10 хувийн урамшуулал нь хасагдаад явахаар тусгажээ. Мөн дараах гол өөрчлөлтүүдийг оруулсан юм.

-Эмнэлгүүд хагас бие даасан байдлаар ажиллах бөгөөд бүх эмнэлгүүд ТУЗ-тэй, улс төрөөс ангид шийдвэрүүд гаргаж ажиллахаар заасан байна.

-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс резидент эмч нар цалинтай болох бөгөөд зардлыг 2021 оны төсөвт тусгажээ.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломжтой болно.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн