“Засгийн газрын 34 тогтоолоор хилийн авто замын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 28-наас түр хязгаарласан. Үндсэндээ жил орчим боллоо. Энэ хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа.
Гэхдээ ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ” гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.