Цар тахлын галын шугаманд ажиллаж буй нийслэлийн үйлчилгээний байгууллагын “хөдөлмөрийн аварга”-ууд шинэ байрандаа орлоо гэж Нийслэлийн орон сууцны корпорацаас мэдээллээ.
Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ орон сууцанд хамрагдаж буй иргэд:
- Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх,
- Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн,
- Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү
- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн нарт орон сууцны түлхүүрийг гардууллаа
- .
Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга” болон салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагч гээд нийт таван хүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон билээ. Өнөөдөр дээрх ажилтан, албан хаагчдад орон сууцных нь түлхүүрийг гардууллаа.
Нийслэлийн орон сууцны корпораци