ЭХЭМҮТ-д хорин хүүхэд мэндэлжээ

2020-12-28 15:031min0
IMG_0964

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэннэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.28-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1758 дуудлага ирснээс 684 нь яаралтай тусламж, 1016 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1079 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2710 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 20 хүүхэд төржээ. Нийт 25 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 186 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй