Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн иргэн мориор мал тууж яваад сураггүй болсныг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олжээ.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн 17:00 цаг орчимд Ш /36 настай, эрэгтэй/ “Уувангийн хөндий” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т яваад сураггүй болсон тухай дуудлагыг маргааш өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэнтэй нь хамтарч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Өчигдөр буюу 12.28-ны өдрийн 04:00 цагт тус багийн “Гашуун” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олжээ.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба