2020-12-28 09:271min00

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдэд илүү төлсөн төлбөрийг нь буцаан олгоно

e3431cacac19f900fa68dfbac9a88c03

Манай улс энэ сард гадаадаас авч ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлахаар төлөвлөөд байжээ. Үүнийхээ дагуу тухайн иргэдээс тусгаарлах байр, хоолны төлбөрийг 21 хоногоор тооцож авсан байна.

Гэвч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 14 хоног тусгаарлахаар болжээ.Тиймээс тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтаараа илүү төлбөр төлснөө нотолж зөрүү мөнгөө авах юм байна. Нотлох бичиг баримтуудаа obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.