Хан-Уул дүүрэг дэх “Номин агуулах” салбараар 12-р сарын 22-26-нд үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг тус дүүргийн Шуурхай штабаас анхаарууллаа.
Учир нь тус салбар дэлгүүрээр коронавирусийн халдвар авсан иргэн үйлчлүүлсэн байна. Тиймээс дээрх заасан өдөр “Номин агуулах”-аар үйлчлүүлсэн иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 18, 34 дүгээр сургууль дахь шинжилгээ авах цэгт хандахыг анхааруулав.
Одоогоор тус төвийг тусгаарлаж, ажилчдыг шинжилгээнд хамруулж ариутгал хийсэн байна. Шинжилгээнд хамрагдсан ажилчдын хариу сөрөг гарсан тул өнөөдрөөс тус салбар цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна.
Л.Баяр