Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар 585 шуудай сайжруулсан түлшийг хотоос гаргах гэж байсан зөрчил илэрчээ.
Түлш зөөсөн иргэдийг тээврийн хэрэгсэлтэй нь буцаах арга хэмжээ авсан байна. Мөн хот руу 76 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлснийг илрүүлж, Амгалан дулаан станцад шилжүүлжээ.
Хөл хорионы үед гэр хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангах, санхүүд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор шахмал түлшийг үе шаттайгаар хямдруулаад байв. Иймд, сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах хориотой ба зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хэрэгцээндээ ашиглах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 97 хангамжийн бааз борлуулах 680 цэгт шахмал түлш борлуулж байна. Одоогоор нийт 53900 тонн шахмал түлш буюу 14 хоногийн нөөцтэй байна.
Б.Эрдэнэ