2020-12-23 09:051min00

Өнөөдрөөс Улаанбаатар хот 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдалд дахин шилжлээ

buh

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр Засгийн газраас тогтоосон зөвхөн дараах 15 салбарт ажилладаг иргэд ажиллах боломжтой юм.

Үүнд:

  • Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
  • Банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд,
  • Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.
  • Мөн энэ хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох ба нийтийн тээвэр болон такси явах боломжтой юм.

Л.Баяр