Хятаддаа амьсгалын замын өвчлөлийн гол шинжээчид тооцогддог халдвар судлаач Чун Наньшань коронавирус тархах шинэ аргыг нээжээ.
Тэрбээр мэдэгдэхдээ халдварлагдсан гадаргуу дээр хүрснээс хүмүүс халдвар авах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
Ийм явдал Хятадын хэд хэдэн хотод гарсан гэнэ. Судлаачид уг вирусийг импортын хөргөсөн хүнсний бүтээгдэхүүний гадна савлагаан дээрээс олсон байна. Үүнээс өмнөхөн энэ шинжээч коронавирусийн шинж тэмдэггүй халдвар тээгчдийн нэг онцлог нь халдварлуулах чадвар өндөр байдгийг сануулж байсан юм.
Тиймээс тодорхойгүй эх сурвалжаас кластерын халдвар гарсан тохиолдолд энэ бүсэд амьдардаг хүмүүсийг нийтээр нь шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэж халдвар судлаач Чун Наньшань мэдэгджээ. Тэрбээр мөн эрдэмтэдийг орчин дахь өвчний тархалтын янз бүрийн аргуудыг судлахыг уриалсан байна.
Эх сурвалж: Fbm.ru
Орчуулагч: Марта