НГХУСАЗЗ 2021 онд есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлоготой хамтран ажиллана. Иймээс НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нартай цахимаар хуралдлаа. Уг хурлаар дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонссон юм.
Дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нараас гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр камержуулалтыг нэмэгдүүлэх, СӨХ-той хамтран ажиллах, гэр бүл, хүүхэд хүчирхийллийн эсрэг ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд богино хэмжээний шторк цацах зэрэг дүүрэг, дүүргийн онцлогт тохирсон саналыг дэвшүүллээ. Мөн ахуйн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ чиглэлийн ажлыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгахыг дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга нарт үүрэг болголоо. Ирэх долоо хоногт Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдана. Уг хурлаас гарсан шийдвэрийг харгалзан үзэж дээрх дүүргийн ГХУСАЗЗ-өөс гарсан саналыг 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах аж. Дээрх саналуудыг НГХУСАЗЗ төлөвлөгөөндөө тусгаснаар дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлогоор ажиллаж чадах юм.
Гудамж талбайд гарч байгаа гэмт хэргийг бууруулахын тулд гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмнэ. Цар тахлын энэ үед ахуйн осол, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ ч үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо чухал. Иймээс дүүрэг, хорооны нэгжүүд, хэсгийн ахлагч, ТББ-уудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад уриалж, идэвхтэй оролцохыг НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ