Трампыг дэмжигчид “онлайн тангараг өргөх ажиллагаа” зохион байгуулна

2020-12-22 13:211min0
tr

АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Доналд Трампын талынхан Жо Байденыг албан тушаалаа хүлээн авах нэгдүгээр сарын 20-ны өдөр “хоёрдогч онлайн тангараг өргөх ажиллагаа” явуулах гэж байна. Энэ арга хэмжээг төлөвлөсөн хуудас хүртэл Facebook-т гарчээ.

Арга хэмжээг нэгдүгээр сарын 20-ны үд дундын үед зарласан байна. Онлайн тангараг өргөх ажиллагаанд 60 мянга гаруй хүн оролцохоор төлөвлөжээ. Гэхдээ Facebook сүлжээ АНУ-д шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь Байден гэдгийг сануулсан тэмдэг тавьжээ.

 

Эх сурвалж: Iz.ru

Орчуулагч: Марта

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй