Монгол Улсад арваннэгдүгээр сарын 11-нээс эхлээд дотоодод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Нийслэл болон зургаан аймагт голомт бүртгэгдээд байна. Зарим голомт хяналтад орсон.
Тухайлбал, Говьсүмбэр, Архангай аймгуудад арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш халдвар бүртгэгдээгүй буюу үндсэндээ 22 хоногийн турш халдвар нэмж бүртгэгдээгүй. Халдварын нууц үеийн 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио, хатуу дэглэмтэй ажиллана. Энэ үед халдвар авсан байх эрсдэл бүхий хүмүүс олон байдаг учир нууц үеийн 14 хоногийн хугацаанд ойрын хавьтлуудыг тандан судалдаг. Үүний дараа дахид 14 хоног хяналт, тандалтын хугацаанд энд тэндээс тухайн бүс нутагт өвчлөл гарах нь уу гэдгийг хянаж явдаг. Говьсүмбэр болон Архангай аймгуудад нууц үеийн 14 хоногийн хугацаа дуусаад хяналт, ажиглалт, тандалтын 14 хоногийн хугацаа үргэлжлээд явж байна.
Мөн Дархан-Уул аймагт арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш халдвар бүртгэгдээгүй. Нууц үеийн 14 хоногийн хугацаа дууссан, хяналт, ажиглалт хүн амын дунд тандалт хийх 14 хоногийн хугацаа үргэлжилж байна. Үүний дээр Орхон аймаг болон Замын-Үүдэд нууц үеийн 14 хоногийн хугацаа дуусч, тандалт, хяналтыг хийгээд явна.
Сэлэнгэ аймагт арванхоёрдугаар сарын 16-наас хойш өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ нууц үеийн хугацаа дуусаагүй гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр