Жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амаль нөхөртөө юу хийхийг хориглосон бэ? Жүжигчин эр 2018 онд Италид скүүтерээр явж байгаад осолд орсон учраас дахин скүүтер унахыг нь хоригложээ.
Тэрбээр “Catch 22” хэмээх мини цуврал киноны зураг авалтын үеэр Сардиния арал дээр скүүтерээр явж байгаад осолдож байжээ. Хэдийгээр тэрбээр хүнд гэмтэл аваагүй ч эмнэлэгт хүргэгдэж, хэдхэн цагийн дараа эмнэлгээс гарсан аж.
Гэвч эхнэр нь энэ явдлаас болоод нөхрөө скүүтерээр явахыг хоригложээ.
“Би азтай байсан. 70 миль/цагийн хурдтай явж байгаа машинтай мөргөлдөж, агаарт нэг эргээд өвдгөөрөө газарт буусан. Би биеийнхээ аль нэг хэсгээр унаад үхэж ч болох байсан шүү дээ” хэмээн Клуни өчжээ.
Тэрбээр мөн Өмнөд Суданд бас үхэлтэй тулгарч байжээ. Зураг авалтын группийнхнийг нь барьцаалагчид зогсоож, толгойд нь гар буу тулгаж байсан гэнэ. Тэд ачааны машиныг нь тонох зорилготой байсан гэнэ. “Ийм үед л хүний амь гэдэг ямархан эмзэг болохыг мэддэг юм билээ” хэмээн Клуни ярьсан байна.