2020-12-21 13:141min00

ЦЕГ: Иргэн та ломбардаар үйлчлүүлэхдээ өөрийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарна уу

no-image

Бэлэн байдлын зэргийг нэг шат сулруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй найман үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Эдгээр аж ахуйн нэгжийн дунд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрууд багтсан юм. Иргэдийн орлого тасалдсан, дийлэнх аж ахуйн нэгжүүд ажиллахгүй байгаа учраас цалингүй сул зогсож байгаа зэргээс үүдэн ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн байна. Иргэд гар утас, зөөврийн болон суурин компьютерээ барьцаанд тавих нь их байдаг бөгөөд ингэхдээ өөрийн мэдээллийн нууцлалыг төдийлөн хамгаалдаггүйгээс дараа нь гар утасны зураг, мэдээллийг нь ашиглан дарамтлах тохиолдол бүртгэгдэх болжээ. 

Тиймээс иргэдийн барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэхдээ өөрийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарахыг ЦЕГ-аас анхааруулж байна.