Д.Нарангэрэл: Эмнэлэг эрсдэлтэй орчин тул иргэд аль болох эмнэлэгт очихгүй байх хэрэгтэй

2020-12-21 13:22
narangerel

Коронавируст халдварын үед эмнэлэг маш эрсдэлтэй орчин болсон тул иргэд аль болох эмнэлэгт очихоос зайлсхийж, өөрөөс шалтгаалах халдвар хамгааллын дэглэмийг юуны өмнө сайтар сахих хэрэгтэй байна.

Тодруулбал:

  • Эмнэлэгт олон хүн дагуулж очихгүй байх,
  • Эмнэлэгт хэвтэж буй тохиолдолд сахиураа солихгүй байх,
  • Эмнэлэгт биеэр очиж үйлчлүүлэхээс зайлсхийж,
  • Эмчтэйгээ утсаар холбодон зөвлөгөө мэдээлэл авах

хэрэгтэйг сануулж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл өнөөдрийн эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэллээ.

Л.Баяр