Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид 5961 шинжилгээ хийлээ. Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 993 болсноос дотоодын халдварын тоо 531 боллоо. Үүнээс 509 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 475 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 32, хөнгөн 423 хүн байна. Өнөөдөр 89 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
Улаанбаатар 32 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 31 тохиолдол бүртгэгдсэн бол нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн.
Энэ голомтод нийтдээ 1136 хүнийг ойрын болон дам хавьтлаар тогтоож шинжилгээнд хамруулсан байна. Ойрын хавьтлын 622 хүнийг эмнэлэг болон бусад газруудад тусгаарлаад байгаа аж.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь амйаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 206 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 4
- БЗД-ийн голомт 62 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 216 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр