Монгол Улсад Геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлсний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 50 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохион байгуулсан “Шилдэг илтгэл шалгаруулах уралдаан”-д судлаачийн ангилалд ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн, магистр А.Сумьяагийн бүтээл тэргүүн байр эзэллээ.
Тус уралдаанд 5 бүтээл ирүүлснээс “SENITEL-1 дагуулын мэдээгээр хот суурин газрын газар хөдлөлийн идэвхжил, барилга, байгууламжийн деформацийг тодорхойлох нь” хэмээх бүтээл тэргүүлж, хоёрдугаар байрт Д.Түвшинбаяр, Т.Шинэбаяр, Э.Эрхэмбаяр, Р.Нямсүрэн, Н.Баасанжав нарын “Газар зүйн нэрийн онолын судалгаа” хэмээх хамтын бүтээл /ХААИС, Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим, Дижитал Мэппинг ХХК / шалгарсан бол гуравдугаар байрт ШУТИС-ийн ГУУС-ийн багш, магистр Д.Ундармаагийн “Зайнаас тандан судлалыг уул уурхайн салбарт ашиглах боломжууд” хэмээх бүтээл оржээ.
Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол болон шилдэг илтгэлүүд тавигдах “Геодези, зураг зүй – 90” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болно.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар