Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн вирус судлалын лабораторид 10,599 шинжилгээ хийлээ. Ингээд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 923 болсноос дотоодын халдварын тоо 470 боллоо. Үүнээс 384 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 530 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 45, хөнгөн 481 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
Улаанбаатар 5 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: Гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Харин хоёр хүн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд юм. Одоогоор нийт 69 хүнийг тусгаарласан байна. Мөн 171 хүнийг урьдчилсан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь амйаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 145 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт – 4
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 216 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр