Хятадын Чуньцин хотын нэгэн орон сууцны доороос 9 метр том Буддын хөшөө олджээ. Өмнө нь энэ хэсэгт эртний ийм хөшөө байсныг хэн ч мэдээгүй гэнэ. Харин энэ хавийн ургамлыг цэвэрлэх явцад том хөшөө байгааг илрүүлсэн байна.
Байрны нэгэн оршин суугч энэ хөшөөг санаж байгаагаа ярьжээ. “Намайг залуу байхад энд нээрээ ийм хөшөө байсан. Уг нь толгой байсан ч удалгүй толгойгүй болчихсон байсан” гэсэн бол өөр нэгэн оршин суугч олон жилийн өмнө энд хийд байсан ч 1980-аад онд олон давхар барилга баригдаж, сүмийг нураасан гэжээ.
Буддын энэ хөшөө 1000 орчим жилийн өмнө хийгдсэн гэж үзэж байна. Тиймээс орон нутгийн соёлын өвийн газраас шалгалт хийж байгаа аж.