Дотуур байрны багшийн цалинг нэмэх саналыг Увс аймгийн багш нар гаргалаа

2020-12-16 11:591min0
131405914_879053942923721_6872334973873310368_o

Увс аймгийн 19 сумын 20 цэгээс нийт 210 багш, ажилтан холбогдож, Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа хэллээ. Увс аймгийн багш нар цэцэрлэгийн туслах багшийн тоог нэмэгдүүлэх, дуу хөгжмийн болон биеийн тамирын багш нартай болох, сурагчдын дотуур байрны багшийн цалинг нэмэгдүүлэхийг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсэж байсан юм.

Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран боловсролын салбарын багш ажилтан, эцэг, эх, олон нийтээс анх удаа санал авч байгааг багш нар сайшааж байлаа.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй