Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар эрчим хүч хэрэглэхтэй холбоотой түр журам гаргаснаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Цар тахалтай холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сар хүртэл төрөөс даахаар болсон. Цахилгаан дулааны хэрэглээг төрөөс даахтай холбоотой журмыг Засгийн газраас гаргаж байна. Журманд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани, хэрэглэгчийн эрх үүргийг нарийвчлан заасан” гэлээ.
Мөн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг төрөөс даана. Энэ хэрэглээнээс хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна. Хэрэглээний өсөлт огцом нэмэгдсэн. Бидний тооцсон хэмжээнээс өндөр байна. Ялангуяа, 17.00-21.00 цагийн хооронд давч байна. Тиймээс аж ахуй нэгжүүд хэрэглээгээ 20 хувь бууруулах, айл өрхүүд цахилгаан хэрэгслээр дулааны шийдэхгүй байх үүрэг хариуцуулж байна. Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор цахилгааны зохиомол хэрэглээ бий болсон” гэлээ.
Л.Баяр