2020-12-14 16:271min00

Өрх толгойлсон эхчүүдэд хүнсний багцын тусламж үзүүллээ

2(263)

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Баянгол дүүргийн ЗДТГ-аас зорилтот бүлгийн иргэдэд хүнсний дэмжлэг, тусламж үзүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд байрлах 10 хороолол дагуух дулааны төв шугам гэмтэж, дулаан алдсан иргэдээс олон ам бүлтэй, зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүллээ.

Тухайлбал, Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Шуурхай баг”-ийг БГД-ийн Засаг даргын зөвлөх Ж.Баатар ахалж, 5, 6 дугаар хорооны олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдэд хүнсний багцын тусламжийг гардуулан өглөө.

Баянгол дүүргийн ЗДТГ