2020-12-13 09:301min00

БШУЯ: Теле хичээлийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

hich

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан энэ хугацаанд БШУЯ теле хичээлийн үр дүнгийн талаар албан ёсны тайлбар мэдээллийг хийгээгүй болно. Иймд цахим орчинд нэр хаяг, албан ёсны эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацагдаж байгааг түгээхгүй байхыг хүсэж байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг теле хичээл болон цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Бүх шатны боловсролын байгууллагын 50 мянга гаруй багш нар хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй