2020-12-11 16:481min00

Энэ удаагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах тул 21 хоногоор мөнгөө төлсөн иргэд зөрүүгээ авах боломжтой

14

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хот руу нислэг үйлдэж, өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон.

Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авахдаа өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт ОБЕГ-т авчирч өгч, үлдэгдлээ авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй