Та хүчирхийллийн аль ч хэлбэрийг тэвчих ёсгүй

2020-12-10 15:161min0
3342d86b50c9b331b6ea3f517117f1b2_x3

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн жил бүр арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор зохион байгуулсан.

Өнөөдөр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн сүүлийн өдөр. Гэхдээ хүчирхийллийн эсрэг тэмцэл тасралтгүй үргэлжилсээр байх ёстой.

.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй